Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 01 дүгээр сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, Өлзийт, Өийнуур сумдын нутгаар 17,2 – 24,1 градус , бусад сумдын нутгаар 11,2 – 15,8 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 2,4 – 7,8 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Хайрхан, Хотонт, Булган, Эрдэнбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар 1,0 – 4,0 градус дулаан, Өлзийт сумын нутгаар 12,0 градус, бусад нутгаар 1,0 – 6,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт, Хашаат, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 30,0 - 36,0 градус , бусад нутгаар 24,0 – 29,0 градус хүйтэн байсан байна. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт сумын нутгаар 5 өдөр, Чулуут, Хашаат, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Өлзийт , Өгийнуур сумдын нутгаар 19,0 – 23,0 градус, бусад сумдын нутгаар 12,0 - 16,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 2,0 – 5,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 2,0 - 8,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Тариат, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 32,0 - 37,0 градус, бусад нутгаар 24,0 - 30,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Чулуут, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0,0 – 1,3 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэмандал сумын нутгаар сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, Цэцэрлэг, Батцэнгэл, Өлзийт, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 4 – 15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 15 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Хайрхан сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаарцастай байлаа. Сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр цасны дундаж зузаан 0 - 2 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх , малд тарилга туулга хийх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 20-ны байдлаар мал өвөлжилт хэвийн байлаа. Аймгийн хэмжээнд 12 суманд шүлхий өвчин гарсан байна. Шүлхий өвчин гарсан сумдын мал бүгд вакцинд хамрагдсан байв. Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа